Friday, April 25, 2014

Монгол Улсын Мөнгөн тэмдэгтийн түүх

Монгол туургатан Хүннү, Түрэг, Уйгар гүрний үеэс зоосон мөнгө цутгаж арилжаа наймаанд хэрэглэж байсан баримтууд олон бий. Их хаан Чингис Монголын нэгдсэн тулгар төрийг үүсгэн байгуулж Сүхэс нэртэй алт, мөнгөн зоос цутгуулж улмаар 1227 онд дэлхийд анх удаа цаасан тэмдэгт хэвлүүлж гүйлгээнд хэрэглэжээ. Энэ нь Чингис хаан Монголын нэгдсэн эзэнт гүрнийг улс төр, эдийн засаг, соёлыг зангидан барьж нэгэн удирдлагад захирахдаа таваар мөнгөний харилцааг ухаалгаар ашиглаж байсныг харуулж байна. Монгол туургатан 1236 онд төрөл бүрийн хэлбэр, хэмжээ, жинтэй зоосон мөнгийг нэгтгэн ижил хэмжээ, жинтэй зоос цутган гаргах "Мөнгөний шинэтгэл" хийж байжээ. Цаасан тэмдэгт, зоосон мөнгө их хэмжээгээр гүйлгээнд гарган 1253 онд "Мөнгөний хэрэг эрхлэх хэлтэс" нэртэй мөнгөн гүйлгээ эрхэлсэн байгууллага буюу одоогийнхоор банк байгуулан ажиллуулж байлаа.

Монгол улсын эдийн засгийн улирлын тойм 2013-11

2013-11