Friday, May 4, 2012

“Макроэкономиксийн үндэс” хичээлийн тодорхойлолт


1. Хичээлийн индекс:                                                                      ECON 102
2. Хичээлийн багц цаг:                                                                   3 кредит
3. Судлах улирал:                                                                            II
4. Урьд нь үзсэн байх хичээлийн нэр, индекс:                           Микроэкономиксийн үндэс,
Дээд математик
5. Хичээлийн зорилго: Оюутнуудад макро түвшний судалгааны үндсэн ойлголтуудыг энгийн түвшинд танилцуулж, макро эдийн засгийн асуудлуудыг шийдвэрлэх арга зам, бодлогын арга хэрэгслүүд, тэдгээрийн эерэг, сөрөг үр дагаваруудыг тодорхойлох чадвар эзэмшүүлэх зорилготой.
6. Хичээлийн товч агуулга: Макро эдийн засгийн үндсэн асуудлууд, эдийн засгийн өсөлт хэрхэн бий болдог, өсөлтийг хэмжих үзүүлэлтүүд болох үндэсний тооцооны системийн үзүүлэлтүүд, тэдгээрийг тооцоолох болон тооцоололтод анхаарах зүйлсийн талаар эхний бүлэгт авч үзнэ. Дараагийн бүлэгт макро эдийн засгийн тогтворжилтийн нөхцлийг нийт эрэлт нийлүүлэлтийн загвараар тодорхойлох ба үүний тулд нийт эрэлт, түүнд нөлөөлөх хүчин зүйлс, нийт нийлүүлэлт, түүнд нөлөөлөх хүчин зүйлс, эдийн засагт тэнцвэр тогтох нөхцөл, тэнцвэрийн өөрчлөлт зэргийг онолын үүднээс тайлбарлана. Үүний дараа хэрэглээ, хадгаламж, Кейнсийн хэрэглээний функц, орлогоос үл хамаарах хэрэглээ, ахиуц хэрэглээ болон хадгаламж, бизнесийн тогтмол хөрөнгө оруулалт, зээлийн хүүгийн түвшний өөрчлөлт, барилга байгууламж, орон сууцны хөрөнгө оруулалтын талаар авч үзнэ. Түүнчлэн тогтвортой байдлын талаарх ойлголт, эдийн засгийн мөчлөг, мөчлөгийн үе шатууд, ажилгүйдэл инфляци үүсэх нөхцөл, хэлбэр, эдийн засагт үзүүлэх үр дагавар зэргийг авч үзнэ. Эдийн засгийн тогтвортой байдлыг хангахын тулд мөнгөний болон сангийн бодлогыг засгийн газраас хэрэгжүүлдэг ба эдийн засагт үүссэн нөхцөл байдлаас шалтгаалж бодлогын сонголт хийгддэг. Энэ хичээлээр эдийн засгийн ямар үед аль бодлогыг хэрэгжүүлэх үр дүнтэй болох, бодлогуудыг хэрхэн хослуулж хэрэгжүүлэх талаарх ойлголтуудыг онолын үндэслэлтэйгээр өгөх болно. Түүнчлэн зардлын болон татварын өсгөн үржүүлэгчдийг хэрхэн тооцох аргыг тайлбарлана. Эдийн засаг нь нээлттэй үед зөвхөн дотоод эдийн засгийн үйл ажиллагаанаас төдийгүй гадаад улс орнуудын эдийн засгаас харилцан хамаарч байдаг. Иймд эдийн засгийн нээлттэй байдлыг илтгэдэг нэг үзүүлэлт болох гадаад худалдаа хийгдэх шаардлага, гадаад худалдааны онцлог, гадаад худалдааны онолуудын талаар авч үзэх ба худалдааны бодлогын үр ашиг, зардлуудын талаар үзнэ.

7. Хичээлээр эзэмших мэдлэг, чадвар, дадал: Эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүд гэж юуг хэлдэг болох, тэдгээр нь ямар хамаарлаар харилцан өөрчлөгддөг, эдгээрийн эдийн засагт үзүүлэх нөлөөлөл зэргийг анхан шатны түвшинд мэддэг болох ба ингэснээр эдийн засгийн нөхцөл байдлыг ойлгох чадвартай болж эдийн засагт хэрэгжих бодлогуудын уялдаа холбоо, зөв буруу эсэхийг онолын зүгээс тайлбарлах, үнэлэлт дүгнэлт өгөх эрмэлзэл төлөвшинө.
8. Хичээлийн үнэлгээ (идэвх, явц, шалгалтын оноо):
·         Хичээлийн ирц. Оюутнуудыг хичээлд бүрэн суухыг шаардана. Нэг удаагийн бүртгэлийг шалтгаангүй тасалсан тохиолдолд ирцийн онооноос 1 оноо хасагдахыг анхаарна уу.
·         Бие даалт. Оюутанууд багшийн өгсөн сэдвийн дагуу бие даалтын ажил гүйцэтгэнэ. Бие даалтын ажлыг гүйцэтгэх зааврыг багш тухай бүрт нь өгнө.
·         Шалгалт. Явцын шалгалтыг 2 удаа авна. Шалгалтыг нөхөж авахгүй. Оюутан хүндэтгэх шалтгаангүйгээр шалгалтанд ирээгүй бол тухайн шалгалтанд тэг оноо авна. Эрүүл мэндийн шалтгааны улмаас шалгалтад ирж чадаагүй тохиолдолд эмчийн баталгаатай магадлагаанд үндэслэнэ. Шалгалтын өдрүүдийг тэнхимийн мэдээллийн самбараас авч болно.
·         Идэвх. Идэвхийг даалгавар болон хичээлд идэвхитэй оролцож байгаа байдлаар нь дүгнэх болно.
·         Үнэлгээний журам.
O1 – 20
O2 – 40
O3 – 40
9. Ашиглах ном, сурах бичиг, материал:          
1.         ЭЗС “Макро эдийн засаг” бодлого дасгалын хураамж 1999 он
2.         А.Бакей, Р.Оросоо “Эдийн засгийн ухаан” 2002 он
3.         Кембэлл Р, Макконнелль, Стэнли Л.Брю “Экономикс” 1999 он
4.         Б.Алтанцэцэг, Б.Отгонтөгс “Макро эдийн засаг” 2005 он
5.         Б.Сувд, Б.Алтанцэцэг “Экономикс” 2001 он
6.         Г.Мэнкью “Макро эдийн засаг” 2001
7.         Б.Баярдаваа, Д.Гансүлд Микро экономикс  2005
8.         Б.Баярдаваа, Д.Гансүлд “Эдийн засгийн ухаан”  2006
9.         Н.Грегори Мэнкью “Макро эдийн засаг” 2005
10.     Ц.Даваадорж, Да.Ганболд Эдийн засгийн онол
11.     Д.Мөнхцэцэг Эдийн засгийн онол  2006
12.     Г.Лут нар “Микро, макро эдийн засгийн бодлого дасгалын хураамж” 1999 он
13.     Статистикийн эмхтгэлүүд, Монгол банкны жилийн тайлангууд
14.     Бусад холбогдох ном сурах бичиг, материалууд
15.     Интернэт эх сурвалж

“Макроэкономиксийн үндэс” хичээлийн сэдэвчилсэн төлөвлөгөө

Сэдэв
Сэдвийн задаргаа
Нийт цаг
Лекц
Сем
Бие даалт
1
Maкро эдийн засгийн онолын үүсэл хөгжил
Макро эдийн засгийн онолын үүсэл, хөгжил, судлах зүйл, судалгааны арга, зорилт, макро эдийн засгийн асуудлууд
2
2
5
2
Үндэсний тооцооний систем
Үндэсний тооцооны систем, макро эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүд, ҮНБ, ДНБ, нийт үйлдвэрлэлийг тооцох аргууд, Үндэсний орлого, хувийн орлого, Нэрлэсэн болон бодит ДНБ, үнийн индекс, дефлятор
2
4
6
3
Нийт эрэлт
Нийт эрэлт, нийт эрэлтийн муруй, түүнд нөлөөлөх хүчин зүйл, зардлууд
2
2
5
4
Нийт нийлүүлэлт, нийт эдийн засгийн тэнцвэр
Нийт нийлүүлэлт, нийт нийлүүлэлтийн муруй, түүнд нөлөөлөх хүчин зүйлс, эдийн засгийн тэнцвэр
2
2
5
5
Хэрэглээ, хадгаламж,
хөрөнгө оруулалт
Хэрэглээ, Кейнсийн хэрэглээний функц, орлогоос үл хамаарах хэрэглээ, хэрэглээ болон хадгаламжийн муруй, Кейнсийн биссектрисс, Сэйгийн хууль, Кейнсийн сэтгэл зүйн хууль, Энгелийн хууль, Хөрөнгө оруулалтын тухай ойлголт, нийт болон цэвэр хөрөнгө оруулалт
2
4
6
6
Эдийн засгийн мөчлөг
Эдийн засгийн мөчлөгийг тодорхойлох нь, мөчлөгийн үе шатууд, мөчлөгийн бүтээгдэхүүний болон санхүүгийн зах зээлд үзүүлэх нөлөөлөл
2
2
5
7
Инфляци
Инфляцийн тухай ойлголт, Инфляцийг хэмжих нь, түүний төрөл, шалтгаан, Инфляцийн нийгмийн болон эдийн засгийн зардал
2
2
5
8
Ажилгүйдэл
Хөдөлмөрийн зах зээлийн бүтэц, Ажилгүйдэл, түүнийг тодорхойлох нь, ажилгүйдлийн хэлбэрүүд, ажилгүйдлийн зардал, ажилгүйдэл, инфляцийн хамаарал-Филиппсийн муруй
2
2
5
9
Эдийн засгийн өсөлт
Эдийн засгийн өсөлтийн онолууд, эдийн засгийн өсөлтийг хэмжих нь, эдийн засгийн эрчимтэй болон эрчимтэй бус өсөлтийн хүчин зүйлс, эдийн засгийн өсөлт болон эдийн засгийн хөгжлийн ялгаа
2
2
5
10
Сангийн бодлого
Сангийн бодлого, зорилтот ба зорилтот бус сангийн бодлого, урамшуулагч ба саатуулагч, тэлэх ба хумих сангийн бодлого, сангийн бодлогыг хэрэгжүүлэгч арга хэрэгслүүд, татварын болон улсын зардлын үржүүлэгч
4
2
9
11
Мөнгөний зах зээл
Мөнгө, мөнгөний үүсэл, хэлбэрүүд, мөнгөний эрэлт, нийлүүлэлт, мөнгөний зах зээлийн тэнцвэр, мөнгөний агрегатууд
2
2
5
12
Мөнгөний бодлого ба банк
Мөнгөний бодлого, мөнгөний тэлэх ба хумих бодлого, мөнгөний бодлогын арга хэрэгслүүд, төв болон арилжааны банк, тэдгээрийн үйл ажиллагаа
4
2
9
13
Валютын зах зээл
Валют, валютын эрэлт, нийлүүлэлт, валютын зах зээл
2
2
5
14
Олон улсын худалдаа
Олон улсын худалдааны бодлого, Харьцангуй ба туйлын давуу талын онол, олон улсын худалдаанаас олох ашиг, Төлбөрийн тэнцэл
2
2
5

Нийт
32
32
78

No comments:

Post a Comment