4.1 Валютын ханш гэж юу вэ?
Валютын ханш гэдэг нь
үндэсний мөнгөн тэмдэгт бусад орны мөнгөн тэмдэгттэй харьцуулсан үнэ юм.
Ханш нь байнгын хөдөлгөөнд оршин байдаг зах зээлийн
тэнцвэржүүлэгч юм.
Тиймээс ханшийн өсөлтийг барина гэдэг боломжгүй. Ханш уян хатан тогтох
нь гадаад зах зээлийн гэнэтийн өөрчлөлтийн дотоодын эдийн
засагт үзүүлэх сөрөг
нөлөөллийг бууруулж, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, экспортын
болон дотоодын үйлдвэрлэлийн өрсөлдөх чадварыг дэмжих
замаар урт хугацааны
өсөлтөд эерэгээр нөлөөлнө.
Валютын ханш нь макро
эдийн засгийн суурь нөхцөлтэй нийцэхгүй байгаа үед төлбөрийн тэнцэл
тогтворгүй болох, ханшийн хямрал, санхүү, эдийн засгийн
хямралын эрсдэл
нэмэгдэх, үндэсний үйлдвэрлэлийн өрсөлдөх чадвар буурах, урт хугацаанд
эдийн засгийн дархлаа суларч, байнгын тогтворгүй эдийн
засагтай болох зэрэг
сөрөг нөлөөтэй. Иймд төгрөгийн гадаад валюттай харьцах ханш нь макро
эдийн засгийн суурь нөхцөлтэй нийцэж, уян хатан тогтох
зарчмыг Монголбанк
үргэлжлүүлэн баримтлах болно.
4.2 Валютын ханшийн хэлбэлзэлд Монголбанк ямар арга хэмжээ авдаг вэ?
Валютын ханшийн
хэлбэлзэлд Төв банкнаас тодорхой хэмжээнд оролцоод ханшийн огцом
хөдөлгөөнийг зөөлрүүлэх, саармагжуулах ажлыг хийж байгаа. Үүнд валютын
дуудлага худалдааг тогтмол явуулж, зах зээлд валют нийлүүлдэг.
Гадаад валютын дуудлага
худалдаа гэдэг нь валютын дотоодын захын үйл ажиллагааг ил тод, нээлттэй
явуулах, үр ашгийг нэмэгдүүлэх, төгрөгийн ханшийн тогтвортой байдлыг
хангах, зах зээлийн зарчмаар тодорхойлох зорилгоор Монголбанкнаас захад
оролцох нэг арга хэрэгсэл юм. Монголбанкнаас гадаад валютын дуудлага
худалдааг долоо хоног бүрийн Мягмар, Пүрэв гарагуудад тогтмол зохион
байгуулдаг ба дуудлага худалдаанд зөвхөн банкны үйл ажиллагаа эрхлэх
зөвшөөрөлтэй, Монгол Улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж буй
банкууд оролцдог. Дуудлага худалдааны мэдээлэл манай цахим хуудсанд
тухай бүр тавигддаг.
4.3 Төгрөгийн ханшийн сулрал?
Тухайн орны өрсөлдөх
чадвар сул байгааг ханшийн сулрал илэрхийлж байгаа юм. Үйлдвэрлэгч бус
хэрэглэгч орны эдийн засаг ханшийн нөлөөнд автах нь их.
Тэр тусмаа өсөлттэй
эдийн засагт ханшийн хэлбэлзэл өндөр байдаг. Тиймээс аль болох импортын
хэт хэрэглээнээс зайлсхийх хэрэгтэй.
http://www.mongolbank.mn
No comments:
Post a Comment