Өнөө
үед эдийн засгийн шинжлэх ухаанд эдийн засгийн мөчлөгийн тухай Австри онолын
тухай байнга дурдах болжээ. Австрийн эдийн засагчид бидний хувьд энэ
тодорхойлолт сайрхууштай зүйлсийн нэг бөгөөд бидэнд ийм өндөр нэр хүнд
үзүүлсэнд талархахаас өөр замгүй. Тэглээ ч гэсэн аливаа шинжлэх ухаанд оруулсан
өөр бусад хувь нэмрийн л нэгэн адил эдийн засгийн хямралын тухай орчин үеийн
онол нь нэг л үндэстний эрдэмтдийн судалгааны ажлын үр дүн биш бөгөөд эдийн
засгийн орчин үеийн танин мэдэхүйг бүрдүүлэгч хэсгүүдийн л нэгэн адил бидний
арга ч гэсэн мөн л олон орны эдийн засгийн эрдэмтдийн хамтын хүчин чармайлтын
үр нөлөө гэдгийг хэлэх нь зүйтэй.
Эдийн засгийн мөчлөгийн мөнгөн илэрхийлэл нь цоо шинэ зүйл биш ээ. Хөөрөгдлийн мөн чанарыг Английн “Мөнгөний сургааль”ийг /сургууль, чиглэл, арга барилыг/ баримтлагчид металлын /алтан/ баталгаагүй үнэт цаас ихээр гаргасны үр дүнд зээлийг өргөжүүлснээр тайлбарлахыг оролдож байлаа. Тэглээ ч гэсэн ямар ч үед чекээр шаардаж болох банкны тооцоо буюу урсгал гүйлгээ нь зээлийг өргөжүүлэхэд үнэт цаасны л нэгэн адил үүрэгтэй байдгийг мөнөөхөн сургаалийг баримтлагчид анхаараагүй юм. Өөрөөр хэлбэл, зээлийн тэлэлт нь үнэт цаасыг хэт илүүдэлтэй гаргахаар үл барам гүйлгээг замбараагүй болгосноос ч үүдэлтэй. Чухамхүү энэ үнэнийг дутуу ойлгосноос эдийн засгийн дараачийн хямралаас урьдчилан сэргийлэхийн тулд урсгал гүйлгээгээр дамжин зээл олголтыг өргөжүүлэх явдлыг зохицуулахын оронд металлын баталгаагүй үнэт цаас гаргахыг л хориглочихвол болох нь тэр хэмээн “Мөнгөний сургааль”ийг дагагсад итгэж байлаа. 1844 оны Пилийн хууль бусад улс орнуудын энэ чиглэлийн хуулиудын нэгэн адил тооцоолсон үр дүндээ хүрсэнгүй. Үнэндээ гэвэл үүнээс болоод л эдийн засгийн мөчлөгийг мөнгөний байр сууринаас тайлбарлах гэсэн Английн сургаалийн оролдлогыг бодит нөхцөл өөрөө мухардуулчихсан билээ.
Мөнгөний сургаалийн хоёр дахь дутагдал нь гэвэл, зээл олголтыг ихэсгэх механизмд дүн шинжилгээ хийхдээ зөвхөн нэг л улсад зээлийг өргөжүүлсэн нөхцөл байдлын судалгаагаар хязгаарлагдаж, бусад улс оронд банкны бодлого консерватив чиглэлийг баримталж байсныг хайхраагүйд оршино. Ийм нөхцөлд гадаад худалдааны зүгээс сөрөг нөлөө үзүүлж эхэлсэн юм. Дотоодын үнийн өсөлт импортыг өөгшүүлж, экспортыг сааруулдаг. Металл мөнгө хилийн чанад руу урсаж, үүний харгайгаар гүйлгээнд оруулсан эд хөрөнгөө /төлөгдөөгүй үнэт цаас, урсгал гүйлгээ/ нэхсэн шаардлагуудад банкууд дарагдаж, зээл олголтыг хязгаарлахаас өөр гарцгүй гэдгээ ойлгоход хүрнэ. Металл мөнгөний гадагш урсгал эцсийн бүлэгт нэг юм үнийн өсөлтийг зогсоож дөнгөнө. Чухамхүү мөнгөний сургаалийн алдаа нь бүх капиталист орнуудад нэгэн зэрэг ажиглагдах зээлийн тэлэлтийг тооцоогүйд оршино.
XIX зууны хоёр дугаар хагасад гарсан эдийн засгийн мөчлөгийн тухай энэхүү онол эргэлзээтэй болж, ерөөс эдийн засгийн мөчлөг гээч нь зээл болон мөнгөтэй огтоос хамаагүй гэсэн үзлийг хүлээн зөвшөөрсөн байдаг. Мөнгөний сургаалийг цагаатгах гэсэн Викселийн оролдлого /1898001/ урт насалж чадсангүй.
Эдийн засгийн Австри сургаалийг үндэслэгч Карл Менгер, БёмБаварк, Визер нар эдийн засгийн мөчлөгийн асуудлаар оролдоогүй болохоор түүнд дүн шинжилгээ өгөх ажил Австрийн эдийн засагчдын хоёр дахь үеийнхэнд002 ноогдсон юм.
Алтны хангалттай нөөцгүй байлаа ч гэсэн алтан баталгаагүй үнэт цаас юм уу, урсгал гүйлгээний буюу фидуциар хөрөнгөний тусламжтайгаар банкууд зээл олгох үйлчилгээгээ өөрийн мэдлийн активууд хийгээд үйлчлүүлэгч нарынхаа итгэмжилсэн сангийн тусламжтайгаар тогтоосон хэмжээг хэтрүүлэн хангалттай өргөжүүлэн тэлж болно. Энэ нөхцөлд банкууд өөрсдийн бий болгосон нэмэлт зээлийн “нийлүүлэгч”ийн үүрэгтэйгээр зах зээл рүү гарснаар өөрсдийнх нь оролцоогүйгээр тогтоосон зээлийн хүүгийн хувийг мэдэгдэхүйц бууруулж чадна. Хүүг бууруулснаар эдийн засгийн идэвхийг урамшуулна. Банкуудын оролцоо ямар нэгэн нөлөө үзүүлэхгүй байсан учир урьд нь ямар ч ашиггүйд тооцогдож байсан төслүүд “ашигтай” болон хувираад хэрэгжих боломжийг олно. Тухайн нөхцөл байдал идэвхижсэнээр үйлдвэрийн түүхий эд, ажиллах хүчний хэрэгцээ ихсэнэ. Үйлдвэрлэлийн хэрэгслийн үнэ болон хөдөлмөрийн үнэлгээ өсөж, цалин нэмэгдсэнээр өргөн хэрэглээний барааны үнэ өснө. Хэрвээ банкууд хийж амжсан зүйлдээ сэтгэл нь ханаад, ийм үйл ажиллагаанаасаа татгалзсансан бол үнийн хөөрөгдөл агшин зуур намдах байсан юм. Гэвч банкууд сонгосон арга замаасаа татгалзах нь бүү хэл, зээл олголтоо улам бүр өргөжүүлээд байх тул үнэ хийгээд цалин хөлс түүнээ даган нэмэгдсээр л байх болно.
Гэвч энэхүү өсөлт зогсолтгүй үргэлжилж чадахгүй. Үйлдвэрлэлийн хэрэгсэл, ажиллах хүч нэмэгдэхгүй. Ердөө л дээр миний тодорхойлсончлон фидуциар хөрөнгө л нэмэгдэж, мөнгөний адил үүрэг гүйцэтгэх болно. Шинэ үйлдвэрүүдэд бий болсон үйлдвэрлэлийн хэрэгсэл хийгээд ажиллах хүч бусад үйлдвэрүүдийг сульдаана. Ямар нэгэн үйлдвэрээс юу ч булаан авалгүйгээр цоо шинэ үйлдвэрүүд босгочих баялаг аль ч нийгэмд байхгүй. Зээл олголт өргөжсөөр байх нөхцөлд энэ нь хэнд ч анзаарагдахгүй боловч хязгааргүй үргэлжилж мөн л чадахгүй. Улам их зээлийн сан бий болгох замаар өсөлтийг огцом зогсоох арга хэмжээ авлаа ч гэсэн үр дүнд нь үнийн тасралтгүй өсөлт улам гаарах болно. Олон нийт юмны үнэ өсөх нь удахгүй зогсоно хэмээн найдсаар байгаа үед инфляци, үнийн хөөрөгдөл үргэлжилсээр л байх болно. Харин мөнгөний ханш тогтворжихгүй нь гэдгийг ойлгоод ирүүтээ сандралд орж эхэлнэ. Өдрөөс өдөрт алдагдалд ороод байгаа болохоор мөнгө хадгалаад байхыг хэн ч хүсэхгүй, мөнгөнөөсөө л салахын тулд хэрэгтэй, хэрэггүй юм цуглуулан, ямар үнэтэйг нь эс харгалзан яаж ийгээд хурдхан шиг бараа болгохыг чухалчилна. Мөнгөний ханшийг удаан хугацааны туршид үргэлжлүүлэн унагах бодлого барьсан Герман хийгээд бусад улс оронд тохиолдож, “Бодит үнэ рүү зугталт” хэмээх нэр авсан бүх нийтийн солиорол гэж чухамдаа бол үүнийг л хэлээд байгаа юм. Барааны үнэ, гадаад валютын ханш тэр үед зүйрлэшгүй ихээр галзуурч, дотоодын мөнгөн тэмдэгтийн ханш “Тэг” дээр буутал навс унасан билээ. Яг л 1923 онд Германд болсон шиг ханш нь огцом унана.
Хэрвээ мөнгөний ханшны уналтаас урьдчилан сэргийлээд банкууд хамаа намаагүй зээл олгохоо больж, хөөрөгдлийг зогсоочих юм бол зээлийн харгайгаар бий болсон “ашигт ажиллагаа”ны талаархи эндүүрэл нь зүүд, хөрөнгө оруулалт нь элсэнд асгасан ус байсныг ойлгоцгоох болно. Зээлийн хүүгийн зохиомол бууралтаар бий болж, үнийн хиймэл өсөлт дээр тогтож байгаа үйлдвэрийн газрууд хийгээд ажил хэрэгч гэгдэж байсан төслүүд ямар ч ашиггүй болно. Нэг хэсэг нь үйл ажиллагааны далайцаа багасгаж, нөгөө хэсэг нь дампууран бүрэн устагдах болно. Юмны үнэ огцом унаж, хөөрөгдлийн дараахи зогсонги байдал эхэлнэ. Тухайн үйлдвэрүүдэд хийсэн хөрөнгө оруулалт “түгжилт”ийнхээ хэмжээгээр алдагдал болно. Эдийн засаг цаашдаа ч үргэлжлэх эдгээр алдагдалтай эвлэрэхээс аргагүйд хүрнэ. Хамгийн түрүүнд хэрэглээгээ багасгаж, хямгатай зарцуулалтын аргаар үндсэн хөрөнгөнийхөө суурин дээр шинэ сангуудыг бий болгож үйлдвэрлэлийн удирдлагыг бодит нөхцөлд нийцүүлэх болно.
Зохиомол хөөрөгдөл гээч нь зээл олголтыг өргөжүүлсэн, арилжааны банкууд оролцсоноор зээлийн хүү буурснаас л үүсдэг юм. Харин зээл ихээр олгож байсан үед үнэн хэрэгтээ бол зээлийн хүү зохиомол хөөрөгдлийн өмнөх түвшингээс ч аажим аажмаар нэмэгдсэн нь тодорхой. Гэвч энэхүү өсөлт нь зах зээлийн тэнцвэртэй байдлыг сэргээж, эдийн засгийг муужруулсан хөөрөгдлийг зогсоож хүчрэхгүй. Яагаад гэвэл үнэ тасралтгүй нэмэгдэж байгаа зах зээл дээр хүүгийн цэвэр өсөлтийн хувийн хажуугаар нийт өсөлтөд нөлөөлдөг бас нэг хүчин зүйл байдаг. Тэр нь үнийн өсөлтийн нөхвөр юм. Юмны үнэ тасралтгүй өсөж, зээл авагч зээлсэн мөнгөөрөө бий болгосон бараагаа худалдан нэмэгдэл ашиг олж байгаа бол тэр хүн үнэ тогтвортой байх үеийнхээс ч илүү цалин, татвар төлөхөд хүрсэн байх ёстой. Үүний зэрэгцээ капиталын эзэн хүн /тухайн нөхцөлд зээл өгөгч банкир/ хүүгийн хэмжээндээ мөнгөний худалдан авах чадварын уналтаас учрах алдагдлын нөхвөрийг оруулахгүйгээр зээл өгнө гэж байхгүй. Хэрвээ банкууд хүүгийн хэмжээний тооцоондоо ийм нөхцлийг тусгахгүй бол тэдний тогтоосон хүүг “ердийн” нөхцөл, цаг үед байснаа бодвол хамаагүй өндөр ч гэлээ, урьдынхаасаа дэндүү бага түвшинд зориудаар барьж байна гэж үзэх хэрэгтэй болно. Энэ маягаар, 1923 оны зуны Герман дахь зээлийн хүүгийн хэдэн зуун хувийн хэмжээг маркийн ханшны огцом уналтын шалтгаан гэж үзэж болох юм.
Банкийн бодлого өөрчлөгдсөнийг дагаад худалдааны мөчлөгийн чиглэл өөрчлөгдөөд ирмэгц бүх зээлийг хязгаарласнаар зээл авахад маш их хүндрэл үүснэ. Гэнэтийн сандрал үүссэнээр хүүгийн хувь хэмжээ маш хурдан өснө. Хэсэг хугацааны дараа дахиад л унана. Тоон илэрхийлэл талаас нь харвал их уналтын үед тогтоосон зээлийн хүүгийн маш бага хувь хэмжээ эдийн засгийн урамшууллыг хангаж чаддаггүй нь нэгэнт ойлгомжтой болсон үзэгдэл юм. Хувь хүн болоод банкуудад бэлэн мөнгөний нөөц ихсэж, хэрэггүй активууд хуримтлагдавч зогсонги байдал үргэлжилсэн хэвээр байх болно. Одоо үүсээд байгаа /1936 он/ хямралаар энэхүү “ямар ч ашиггүй” алтны нөөцний хуримтлал нь тодорхой шалтгаанаар хэтэрсэн харьцааг /пропорцийг/ эзлэх болжээ. Янз бүрийн засгийн газруудын учруулж мэдэх девалвацаас үүсэх алдагдалд орохгүй байхыг капиталийн эзэд бүхэн чармайх нь мэдээж. Облигаци болон бусад үнэт цааснуудыг эзэмшсэнтэй холбогдон гарах мөнгөн алдагдлын хэмжээ зээлийн хүүгийн хувь хэмжээгээр нөхөгдөхгүй гэдгийг тооцоолсоны үндсэн дээр капиталын эзэд мөнгөн сангаа ханш унах магадлал багатай валютад шилжүүлэн хамгаалахыг хичээх нь мэдээж. Капиталын эзэд өнөөдөр тодорхой нэг валютын хүлээсэнд орохгүйг чармайгаад байгаагийн учир нь чухамхүү үүнд л байгаа юм. Чухамхүү үүнд л ашиг авчирч базаадаггүй ч гэсэн банкны дансаа улам өсгөн, алт болгоод байгаагийн учир оршдог. Хэдийгээр тэрхүү алт нь мөн л ашиг авчрахгүй, тэр ч байтугай хадгалах, хамгаалах гэж бөөн зардал гаргасан ч хамаагүй.
Өнөө цагийн зогсонги байдлыг уртасгаад байгаа бас нэг шалтгаан нь хөдөлмөрийн хөлс уян хатан биш байгаад оршино. Ажлын хөлс бол эдийн засгийн сэргэлтийн үед нэмэгдэж байдаг зүйл. Эдийн засгийн идэвхи буурахтай зэрэгцэн цалин хөлс зөвхөн мөнгөн илэрхийллээр ч биш, мөн бодит илэрхийллээр бас тодорхойлогдоно. Ажлын хөлсийг бууруулахын эсрэг амжилттай тэмцэж чадсанаараа Үйлдвэрчний эвлэлүүд ажилгүйдлийг бүх нийтийг хамарсан ердийн уршиг болгоод хувиргачихаж байгаа юм. Тэр ч бүү хэл, тэдний энэ бодлого нь эдийн засгийн өсөлтийг тодорхойгүй хугацаагаар хойш чангаах шалтгаан болдог. Ажлын хөлс, барааны үнэ хоёр гүйлгээнд байгаа мөнгөний тоо хэмжээтэй тохирохоос нааш байдал тогтворжихгүй.
Зохиомол хөөрөгдлийн үе төгсөж, хямрал эхлэхтэй зэрэгцэн банкны бодлогын харгай гарч ирнэ гэдгийг олон нийтийн уур амьсгал зөв дүгнэж чаддаг юм. Нөхцөл байдлыг ингэтэл нь хурцдуулахгүйн тулд банкууд авах арга хэмжээгээ хойшлуулж болох байсан нь эргэлзээгүй. Тэд зээл олгох бодлогын ажиллагаагаа хэсэг хугацаанд үргэлжлүүлж болох байсан. Гэвч тэд мөнгөний системээ бүрэн сүйрэлд оруулахгүйн тулд хэмжээ хязгааргүйгээр тэсээд байж чадахгүй л дээ. Банкны зээлийн түрэмгийллээр бий болсон хөөрөгдөл эрт, орой нэгэн цагт төгсөх л ёстой. Хэрвээ өөрсдийнх нь бодлого санхүүзээлийн системийг нь бүрэн устгаасай гэж хүсэхгүй л бол өөрсдөө бий болгосон хөөрөгдлөө сүйрэл болохоос өмнө өөрсдөө л зогсоох ёстой. Зээлийн тэлэлт сунжрах тусам, банкууд бодлогоо өөрчлөхийг яарахгүй байх тусам хөөрөгдлийн үе шатны шинж тэмдгийг илэрхийлдэг ашиггүй хөрөнгө оруулалт, ашиг хөөцөлдсөн идэвхитэй дамын наймаа улам бүр өргөжсөөр байх болно. Хямрал төдий хэрээр үргэлжилж, эдийн засгийн хэвийн үйл ажиллагаа руу буцан орох, түүнийгээ сэргээх хугацааг урьдчилан тодорхойлоход бэрхтэй болно.
Эдийн засгийн идэвхийг урамшуулах, “шахуурга ажиллуулж” зээлийг дахин өргөжүүлсний үндсэн дээр уналтыг зогсоох, өсөлтийг эхлүүлэх, үгүй ядахнаа урьдынх нь түвшинд эгүүлэн хүргэх тухай яриа тасралтгүй сонсогдсоор байна. Тэглээ ч гэсэн, өнөө цагийн хүндрэлийг түр зуур сааруулж чадсаны дараа тун удахгүй улам хүнд байдалтай учирна гэдгийг иймэрхүү аргыг баримтлагчид мартаад байгаа юм. Эцсийн бөлөгт, зээлийг тэлж, хүүгийн хувь хэмжээг хиймлээр бууруулах оролдлого нь түр зуурын үр дүн авчирч чадах боловч, эхэн үеийн өсөлт нь улам бүр гүнзгий хямралд байраа тавьж өгөөд, худалдаа, үйлдвэрлэлийн үйл ажиллагааг бүрэн уналтад оруулна гэдгийг ойлгох нь чухал.
Эдийн засгийн чөлөөт харилцан үйлчлэлийн үр дүнд л зөв байр сууриа олдог барааны үнэ, цалин хөлс, зээлийн хүүгийн хувь хэмжээг зохицуулах гэсэн хөндлөнгийн оролцооны зориудын ямар ч арга хэмжээнээс бүрэн татгалзаагүй цагт эдийн засаг зохистой, өөрийн жамаар хөгжиж чадахгүй.
Зээлийг тэлэх эдийн засгийн бодлого ч юм уу, хөрөнгийн /мөнгөний/ хомсдлын үр дагаврыг арилгах үүрэг банкуудад байх ёсгүй. Эдийн засгийн хэвийн нөхцөлд шилжих боломж өнөөдөр зэвсэглэлийг өргөжүүлэх, худалдааг хязгаарлах сүйрэлт бодлого, ажлын хөлсний уян хатан бус сүлжээнээс үгүй юм гэхэд болзошгүй дайны өмнөх айдсаас болоод хойшлоод байгаа нь харамсалтай. Гэхдээ л банкуудын зүгээс авах арга хэмжээ, зээлийг тэлэхөх үйл ажиллагаагаар нөхцөл байдлыг тогтворжуулж чадахгүй ээ. Эдийн засгийн хямралын товчхон бөгөөд бүрэн бус тодорхойлолтыг миний бие санал болголоо. Энэхүү үгүүллийн хэмжээнд үүнээс илүү дэлгэрэнгүй тодорхойлж үл чадах тул сонирхсон хүмүүс доор дурдаж буй нийтлэлүүдээс нэмэлт мэдээллийг авч болох юм.

Эдийн засгийн мөчлөгүүд
Нарны идэвхжил хэмээх өөр сэдвээр нэг бичлэг оруулах гээд
сууж байснаа эхлээд энэхүү сэдвийг оруулбал илүү логиктой болох юм шиг
харагдаад тэрлэн сууна. Оюутан байхдаа эдийн засгийн мөчлөг, долгионы онолын
тухай сонирхогчийн түвшинд хэдэн ном, зохиол орчуулж уншин нийлүүлэн бичиж
байснаа энд сийрүүлье. Харамсалтай нь тухайн үед ашигласан ном зүйн жагсаалт
маш хангалтгүй хийснээс энэхүү бичлэг дээр referencing
сайн хийх
боломжгүй байгаад хүлцэл өчиж байна. Ямар ч байсан Кондратьев эрдэмтэний ном, тухайн үед дипломын
удирдагч багшид маань байсан гар бичмэлийг нь нилээд нухсан санаж байна. Саяны
энэхүү хямрал болох ёстой зүйл байв уу, гэнэтийн зүйл байв уу гэдэг дээр олон
хүмүүс ухаанаа уралдуулан судалж хэлэлцэж байна. Ямартаа ч Азийн улсуудаас
Өмнөд Солонгос улс хямралаас гарч эхэлсэн тухайгаа зарлаад байна. Нилээд олон
эдийн засагч нарын эх сурвалжийг базан дүгнэхэд дэлхийн эдийн засаг буцаж
хэвийн нормондоо орох замдаа аль хэдийн орсон бөгөөд уналтын доод цэгээс хэвийн
хэмжээний шугаманд хүрэх замынхаа талыг аль хэдийн туулаад байгаа ажээ. Гэхдээ
энэхүү үлдэж буй тал замаа ямар хугацаанд туулах нь бас л сонирхолтой асуулт
болон үлдэж байна.
Ер нь эдийн засгийн өсөлт нь жигд бус, нэг хэмтэй өсөх
өсөлт байдаг. Нийгмийн үйлдвэрлэлийн хөдөлгөөний явцад зарим жилүүдэд
үйлдвэрлэлийн үндсэн хэмжээний өсөлт нь маш хурдан явагддаг байхад зарим
жилүүдэд удаан, зарим үед бүр уналтанд ордог. Хамгийн гол судлууштай зүйл бол тодорхой
цаг хугацааны хооронд байнга давтагддаг нийгмийн үйлдвэрлэлийн хөдөлгөөний
хэлбэлзэл нь түүний хөгжлийн мөчлөгийн шинж чанарыг илэрхийлдэгт байгаа юм.
Харин ганцаарчилсан мөчлөгийн цар хүрээ нь эдийн засгийн нэг хямралаас нөгөөд
шилжих эдийн засгийн хөдөлгөөнийг хамаардаг. Ийм хэлбэлзэлийн учир шалтгааныг
эдийн засгийн хөгжлийн явцад янз янзаар тайлбарладаг. Ж.Б.Сей, Д.Рикардо болон
бусад эдийн засагчид нь бүх нийтийн эдийн засгийн хямралыг огт хүлээн
зөвшөөрдөггүй, зарим нэгэн хэт үйлдвэрлэлийн хямралыг үйлдвэрлэлийн өөр өөр
төрлийн харилцан шүтэлцээ алдагдсанаар тайлбарладаг ба энэ нь зах зээлийн эдийн
засгийн хөдөлгөөний өөрийнх нь явцад засагддаг гэж үздэг байхад өөр бусад эдийн
засагчид нь (Ж.Кейнс, Э.Хансен) хэт үйлдвэрлэлийн хямралыг хэрэглээг дутуу
үнэлж, энэ нь олж буй ашигийн өсөлтөөс хоцросноор тайлбарлаж, хямралаас гарах
арга замыг нийт хэрэглээг урамшуулахад оршино гэж үздэг. Мөн зарим эдийн
засагчид хямралын шалтгааныг зээл мөнгөний бодлогыг буруу явуулсанд оршдог гэж
үздэг. Одоо та бидэнтэй нүүрэлдээд байгаа дэлхийг хамарсан хямралын эсрэг улс
орнууд дээр дурдсан бүхий л арга хэрэгслүүдийг ээлжлэн ашигласан ч ер нь
сонгодог болон орчин үеийн эдийн засгийн онолууд 21-р зуунд тохирох зүйл мөн эсэх дээр
асуудлыг босгож ирээд байна. Дээрх байдлаас үзэхэд зах зээлийн эдийн засгийн
хөдөлгөөний мөчлөгийн явцын нэгдсэн шалтгааныг нэрлэхэд хүндрэлтэй асуудал
болох нь харагдаж байна. Эдийн засгийн мөчлөгийн хөдөлгөөнд үелэн өнгөрөх
хямрал, уналт, сэргэлт, өрнөлт гэсэн 4 үе шат байдаг.
Хямрал бол эдийн засаг дахь тэнцвэртэй байдлын алдагдал
бөгөөд хямралаас болж үйлдвэрлэл буурах, зогсоход хүрэх ба нэн хүнд үед
үйлдвэрлэх хүчин устахад хүрнэ. Үйлдвэрлэлийн хямралын 2 янзын хэв маяг байдаг.
Барааны хэт үйлдвэрлэлийн хямрал ба дутуу үйлдвэрлэлийн хямрал. Зах зээлийн
эдийн засгийн үед дутуу үйлдвэрлэлийн хямрал илүүтэй нүүрлэдэг. Тэр нь доорх
байдлаар илэрдэг.
1. Төлбөр төлөх чадварын эрэлттэй
харьцуулахад барааны илүү үйлдвэрлэл үүсэж, үүнээс шалтгаалан үйлдвэрлэгдсэн
бараа борлогддоггүй.
2. Захиалгат барааг илүү үйлдвэрлэснээс
шалтгаалан үнийн огцом уналт үүсдэг. Жишээ нь : 1929-1933 онуудад үүссэн
хямралын улмаас барааны үнэ АНУ-д 54%, Англид 58%-р тус тус буурсан байдаг.
3. Үйлдвэрлэлийн хэмжээ эрс буурдаг. Энэ
нь хэрэв үйлдвэрлэгдсэн бараа борлогдохгүй байгаа нөхцөлд үнэ буурч байхад
үйлдвэрлэлийн хэмжээг өсгөх нь зөвхөн алдагдалд хүрнэ л гэсэн үг юм.
4. Үр дүн нь олонх үйлдвэрлэгч нар нь өр
зээлээ төлж чадахгүйд хүрч дампуурна.
5. Үйлдвэрлэлийн хэмжээ буурсан нь
ажилгүйчүүдийн эгнээг ихэсгэж, үүнээс хамааралтайгаар амьдралын түвшингийн
хэмжээ буурч, эрэлт ч мөн хэмжээгээр буурна. Эцэст нь зээлийн систем нь хямралт
байдалд татагдан орно. Учир нь бэлэн мөнгөний эрэлт хэрэгцээ ихэд өснө. Энэ
нөхцөлд үйлдвэрлэгч нар нь зээлийн төлөө улам ихээр өсөх хувийг төлөхөд бэлэн
байх боловч банкнаас авч буй хадгаламж их болох тусам олонхи банкнууд хадгаламж
эзэмшигч нартаа хадгаламжийн хүүг нь байтугай хадгаламжийг нь өгч чадахгүйд
хүрч дампуурна. Энэ цаг үетэй хамт үнэт цаасны үнэ унана. Монгол улсын хувьд
өнөө цагийн барилгын салбар сонгодог жишээгээр тайлбарлагдаж болно.
Уналт нь хямралын араас эхлэх бөгөөд энэ үед илүүдэл
бараанууд бага үнээр борлуулах, муудаж үрэгдэх замаар алга болно. Барааны
борлуулалт сэргэж, үнийн уналт зогсоно. Уналтын үед хямралын үетэй харьцуулахад
үйлдвэрлэлийн хэмжээ хэд дахин нэмэгдэнэ. Мөн энэ үед их хөрөнгө үйлдвэрлэл
болон худалдаанд байраа олоогүйн улмаас банкинд төвлөрч, энэ нь бэлэн мөнгө
олгох хэмжээг ихэсгэнэ. Гэвч бэлэн мөнгөний эрэлт бага байгаа нөхцөлд хүүгийн
хувийн хэмжээ нь минимум хэмжээнд унана. Харин Монгол улсад маань энэхүү
үзэгдэл “онол ёсоороо” явахгүй байгаа нь бид алдагдсан боломжийн өртөгт маш их
зардал гаргаж буй хэрэг гэж би хараад байгаа.
Сэргэлт, өрнөлтийн үе шат нь үйлдвэрлэлийн өсөлтөөр
илэрхийлэгддэг. Сэргэлтийн шатанд үйлдвэрийн үйлдвэрлэлийн өмнөх хэмжээ
сэргээгддэг бол өрнөлтийн үед үйлдвэрлэлийн хэмжээ тухайн мөчлөгийн хүрээнд
шинэ махсимум хэмжээнд хүрнэ. Өрнөлтийн шатанд үйлдвэрлэлийн өсөлт хурдасч,
барааны үнэ үлэмж өсч, ажилгүйдэл багасаж, мөнгөний эрэлт ихэсч, хүүгийн хувь
хэмжээ мөн өснө.
Циклийн мөчлөг дуусч, шинэ үйлдвэрлэл нь шинэ хямралын
эхийг тавина. Үйлдвэрлэлийн мөчлөгийн үндсэн үе шат нь дараагийн мөчлөгийн
шатны эхлэлийн үндэс болсон хямрал байна. Ирж буй хямралын эхний шинж тэмдэг
урт хугацаанд эдлэгддэг бүтээгдэхүүнийг (автомашин, тоос сорогч, угаалгын машин
гэх мэт) үйлдвэрлэдэг аж ахуйнуудад илэрдэг. Эдгээр бүтээгдэхүүн зах зээл дээр
илүүдсэнээс болж үйлдвэрлэл буурах ба эдгээр бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг
хэсгүүдийн эрэлтийг мөн бууруулдаг. Үр дүн нь ажилчид орлогоо алдаж, эрэлт улам
бүр буурна. Үүнтэй хамт үйлдвэрлэлийн мөчлөгийн үе шат бүр нь дараагийн шатанд
шилжих шилжилтийн зайлшгүй шаардлагатай урьдчилсан нөхцөлийг бүрдүүлж өгдөг.
Үнийн уналт болон худалдан авагчийн төлөөх өрсөлдөөн нь үйлдвэрлэгч нарыг
үйлдвэрлэлийн зардлыг бууруулах арга замыг хайх сонирхолыг төрүүлдэг. Үүнийг
хуучин машин механизмийг илүү бүтээмжтэй тоног төхөөрөмжөөр солих,
үйлдвэрлэлийн удирдлага, зохион байгуулалтыг боловсронгуй болгох, үйл
ажиллагааны шинэ арга техникийг нэвтрүүлэх зэрэг замаар шийдвэрлэнэ. Хямралын
дараа үндсэн хөрөнгийн шинэчлэл эхлэх ба их хэмжээний шинэчлэл нь үйлдвэрлэлийн
хэрэгсэлийг үйлдвэрлэдэг аж ахуйн хөгжилд түлхэц болж өгдөг. Эдийн засаг нь
сэргэлтийн шатанд орж, дараа нь өрнөлтийн үе шатанд шилжинэ. Ийм байдлаар
үндсэн хөрөнгийн давтагдах байнгын шинэчлэлд хямралын үе үе давтагдах
материаллаг үндэс оршино. Зах зээлийн эдийн засгийн үед мөн хэсэгчилсэн хямрал
үүсэх ба эдийн засгийн үйл ажиллагааны тодорхой хэсгийг хамардаг. Жишээ нь:
Мөнгөний эргэлт болон зээлийн салбар дахь хямрал. Мөн салбарын хямрал үүсч
болох ба эдгээр нь үйлдвэрлэл, хөдөө аж ахуй, зам тээврийн аль нэг салбарт
хамаарна. Жишээ нь: Нэхмэлийн үйлдвэрлэлийн хямрал. Эдийн засгийн хямралын өөр
нэг төрөл нь бүтцийн хямрал болно. Энэ нь улс ардын аж ахуйн хөгжилд үүсэх
тэнцвэргүй байдлаас хамаарна. Эдийн засгийн хямрал нь нэг орны эдийн засгийг
хөнөөхөөс гадна дэлхийн хэмжээний шинж төлөвийг хамарч болно. 1929-1933 онуудад
болсон дэлхийн хямрал нь бүх үйлдвэржсэн улс орныг хамарч, гүн гүнзгий ул мөр
үлдээснээрээ алдартай юм. Эдгээр улс дахь үйлдвэрлэлийн нэгдсэн хэмжээ нь тэр
үед 46%-р буурсан ба ган хайлуулалт 62%-р, хөлөг онгоцны үйлдвэрлэл 87%-р,
гадаад худалдааны эргэлт 67%-р тус тус унасан байна. Ажилгүйчүүдийн тоо нийт
ажиллагсадын 25%-д хүрч, иргэдийн орлого дунджаар 58%-р буурсан. Энэ хямралын
эдийн засгийн ба нийгмийн үр дагавар нь чөлөөт үйлдвэрлэгчдийн эдийн засгийн
системийн оршин тогтнох үндсийг аюулд учруулсан ба “шинэ курс” хэмээх бодлогыг
боловсруулахад хүргэсэн бөгөөд энэ нь эдийн засгийн процессийн явцад төрийн
оролцоог ихэсгэхэд тулгуурладаг. Яг энэ түүх одоо ч мөн давтагдаж бид бүгдээрээ
хямралын гэрчүүд болж байна. Шинжлэх ухаан, техникийн хувьсгал хурдацтай хөгжиж
буй нөхцөлд төрийн шууд нөлөөлөл нь мөчлөгийн хэлбэлзэлийн эсрэг үр дагаварыг зөөлрүүлэхэд
ихээхэн нөлөөлөх ба үечлэлийн явцад үндсэн өөрчлөлтүүдийг оруулна. Үе шатны
хугацаа багасна гэж эдийн засагчид үздэг. 19-р зууны төгсгөл, 20-р зууны эхэн
үе дэх 8-10 жил үргэлжилсэн хямралтай харьцуулахад нэг хямралаас нөгөөд
шилжихэд хэрэв төрийн оролцоо байвал ойролцоогоор 5 жил зарцуулж байсан байна.
Мөн циклийн бүтэцийн өөрчлөгдөнө. Жишээ нь: 1929-33 онуудын хямралын мөчлөгт
өрнөлтийн (босолтын) үе шат байдаггүй. Удтал үргэлжилсэн уналт ба хөнгөн
сэргэлт үүссэн 1937 оны дунд үед дэлхийн эдийн засгийн ээлжит хямрал эхэлсэн.
Гэвч бүрэн хөгжиж чадалгүй дэлхийн 2-р дайн эхэлснээр тасарсан. Дайны дараа
эдийн засгийн өсөлт удаан үргэлжлээгүй.
Ийнхүү эдийн
засгийн ухаан нь цаг хугацааны урт үеийг (урт мөчлөг) хамарсан үечилсэн
хэлбэлзэлийг гаргаж илрүүлсэн байна. Анх Английн эдийн засагч Кларк 1793-1847
онуудад болсон хямралын хоорондох урт хугацааны үе нь (54 жил) зүгээр тохиолдол
бус харин тодорхой учир шалтгаанаас үүдэлтэй гэж үзсэн. Дээрх үзэл санаанд
Оросын эрдэмтэн Кондратьев их хувь нэмэр оруулсан. Европын олон улс орны
хөгжлийн эрчийг 100-150 жилийг хамруулан бие биесээ хамаарах үзүүлэлтүүдээр
судалсны эцэст тэрээр доорх гол дүгнэлтэнд хүрсэн байна. Зах зээлийн хөгжил нь
давалгаа хэлбэрээр явагддаг, үйлдвэрлэл нь том шатлалын хүрээнд (45-60 жил)
хөгждөг бөгөөд мөчлөг бүр нь босолтын шат ба уналтын шат гэсэн 2 том
шатлалаас бүрддэг хэмээх ихэнх эдийн засагчид баталдаг.
Кондратьев
дараах том мөчлөгүүдийг (урт давалгаа) ялгаж гаргасан.
Босолт
буюу өрнөлтийн үе
|
Уналтын
үе
|
Техникийн
шинэчлэлүүд
|
1778-1813
|
1814-1842
|
Уурын
хөдөлгүүр, сүлжмэл ба нүүрсний үйлдвэрлэл
|
1843-1869
|
1870-1890/95
|
Усан
онгоц, төмөр зам, ган хайлуулалт
|
1890/95-1914/20
|
1920-1935/40
|
Электрон
техник ба химийн шинэчлэлүүд, дотоод шаталтын ба дизель хөдөлгүүр
|
1940/45-1965
|
1965/70-1985
|
Автомашин,
электрон техник, химийн үйлдвэрлэл
|
Кондратьев
өөрийн судалгаагаа 1920 он хүртэл хийсэн ба сүүлийн 20-30 жилийг үйлдвэрлэлийн
уналт болно гэж үзсэн байдаг.
Үе
шатууд
|
Өсөлтийн
жилийн тоо
|
Уналтын
жилийн тоо
|
1822-1843
оны хоорондох их мөчлөгийн уналтын долгион
|
9
|
12
|
1843-1874
оны хоорондох их мөчлөгийн өсөлтийн долгион
|
21
|
10
|
1874-1895
оны хоорондох их мөчлөгийн уналтийн долгион
|
6
|
15
|
1895-1912
оны хоорондох их мөчлөгийн өсөлтийн долгион
|
15
|
4
|
Кондратьевийн
урьдчилан хэлснээр, барагцаалбал 1920 оны үеэс дэлхийн аж ахуй 3 дахь их
мөчлөгийн уналтын долгионд орсон ба энэ нь ихэнх капиталист орнуудыг хамарсан
1929-1933 онуудын гүнзгий хямралаар бүрэн батлагдсан болно. Эдийн засагчид
түүний үзэл санааг дараагийн хөгжлийн үед ашиглан анализ хийн 4 дэх давалгааг
гаргаж ирсэн ба босолт нь 1940-өөд оны төгсгөлөөс 1970-аад оны дунд үе хүртэл,
харин уналт нь 1990-ээд оны эхэн хүртэл үргэлжлэхээр тооцжээ.
Урт
хугацааны хэлбэлзэлийн нөлөөн дор богино хугацааны мөчлөгүүд өөрчлөгддөг. Хэрэв
богино хугацааны мөчлөг нь “урт давалгааны” босолтын шатанд багтсан бол
тэдгээрийн өөрсдийн босолтын шат нь уртасна. Хэрвээ “урт давалгаа”-ны уналтын
шатанд багтсан бол хямралын ба уналтын шатууд уртасна. Зах зээлийн эдийн засаг
нь дутуу үйлдвэрлэлийн хямралаас мөн хамааралтай. Жишээ нь: Түүхий эдийн ба
хүнсний бүтээгдэхүүний хямрал нь (1970 оны дунд үе дэх) хөдөө аж ахуйн
бүтээгдэхүүн, түүхий эд, нефтийн үнийг дэлхийн зах зээл дээр огцом өсөхөд
хүргэсэн ба барууны орнуудын үйлдвэрлэлийн харилцааг эвдсэн байна. Хэдхэн жилийн
өмнө бидэнд тохиолдсон улаан буудай, цагаан будааны үнийн өсөлт ч үнийг
нотлоно. Дутуу үйлдвэрлэлийн хямрал үүсэхэд
эдийн засгийн хүчин зүйлүүдээс гадна байгалийн, нийгмийн шинж чанарууд (ган,
ургац алдах, улс хоорондын болон дотоодын зөрчлүүд) ихээхэн нөлөө үзүүлдэг.
Эдийн
засгийн хямрал нь арван жилээр ч тогтохгүй үргэлжилдэг. 19-р зуунд судлаачид
7-11 жил үргэлжилсэн, эсвэл 3,5 жилийн хугацаа бүхий дундаж мөчлөгүүдийн тухай
тэмдэглэн үлдээсэн байдаг. Ж.М. Кейнс энэ тухай “мөчлөгийн хөдөлгөөний
тухайд бид бүхэн эдийн засгийн хөгжлийн доорх системийг, тухайлбал өсөлтийн тал
руугаа, гэхдээ үүнийг өдөөгч хүчин зүйлс нь хуримтлагдаж бие биежээ хүчирхэг
болгож, дараа нь аажмаар буурах, тэгээд тодорхой цаг хугацаанд эсрэг чиглэлд
үйлчлэх хүчин зүйлүүд үүсдэгийг судлах ёстой. Өөрийн үедээ эсрэг үйлчлэх хүчнүүд нь тодорхой цаг
хугацааны туршид хүчирхэгжиж бие биеэ харилцан идэвхжүүлээд өөрийн дээд
хязгаартаа хүрээд эргэж буурч өөрийн суудлыг эсрэг талдаа өгөх гэх мэт. Бид мөн
өсөх, буурах хандлагын үргэлжлэл ба дараалалд мэдэгдсэнээр байнга тогтмолжих
хандлага байгааг мэднэ” гэжээ. Байгалийн,
нийгэм ба эдийн засгийн шинжлэх ухааны зааг дээр оршдог долгионы хэлбэлзэх үйл
явцын асуудлууд нь байгалийн шинжлэх ухааны эрдэмтдийн санааг нь зовоож байна.
Дээрх асуудлаар жишээ нь, Саратовийн их сургуулийн физикч эрдэмтэд болох
Трубецков, Роках нар гүнзгий тулхтай судалгаа хийж байна. Трубецков жишээ нь
доорх зүйлсийг тэмдэглэсэн байна. “Долгион ба хэлбэлзлийн онол нь бүх төрлийн
байгалийн систем дэх хэлбэлзэл ба давалгаат долгионы хөдөлгөөнийг судалдаг
шинжлэх ухааны салбар юм. Гэхдээ долгионы ба хэлбэлзэлийн онолын хувьд гол нь
хэлбэлзэх ба долгионы ерөнхий шинж чанар нь байх ба харин түүний тодорхой
байгалийн (физик, биологи, эдийн засаг гэх мэт) орчны үүсэлтэй холбогдсон
систем дэх зан байдал нь гол хүчин зүйлс болдоггүй. Эдгээр ерөнхий шинж чанар
нь бодит системд цөөхөн эталоны загварын үндсэн дээр тогтоогддог. Эдгээр
загварууд нь дүрэм
ёсоор голчлон макро эдийн засгийн өөрчлөлтүүдийн харилцан үйлчилгээг дүрсэлдэг.
Үүнд жишээ нь, хөрөнгө оруулалт, улс төрийн ба шашны үзэл санаа, үйлдвэрлэл ба
барааны хэрэглээний үзүүлэлтүүд гэх мэт” гэжээ.
Амьдралын
олон талт үзэгдэлд дээрх
хандлагын гол шинж чанар нь тойрон хүрээлж буй зүйлсийн мөн
чанарыг олон талаас нь
судлахдаа мөчлөгийн ба долгионы хандлагаар дам үзэхэд оршино. Энэ судалгааны арга нь амьдрал дахь нээгдээгүй байгаа нийгэм, эдийн засгийн
зүй тогтлын нийтлэг түлхүүр болж өгдөг. Л.Гумилев нь дээрх аргыг түүхийн
шинжлэх ухаанд амжилттай хэрэглэж, зууны угсаатны ёсзүй, соёлын хөгжил
цэцэглэлт, уналтанд, мөн тухайн улсын ба үндэсний үүсэл хөгжилд долгионт шинж
чанартай процесс бий байгааг баталсан. Орос, Америкийн нэрт эрдэмтэн Сорокин
социологи ба философид мөн адилхан аргыг хэрэглэсэн. Сорокины дээрх хандлага нь
шинжлэх ухаан, техникийн хүрээнд бараг хэрэглэж дууссан мэт харагдах боловч
(шинжлэх ухааны нээлт, шинэ бүтээл гэх мэтийн цагийн хуваарилалтын мөчлөгт шинж
чанарт олон эрдэмтэд анхаарлаа хандуулж ирсэн.) бусад ахуйн хүрээн дэх адил
төст зүй тогтоцын үүсэл нь нээлтийн шинж чанарыг илэрхийлж байсан. Ёс суртахуун
дахь хямралт үзэгдлүүд болон мөн хүн төрөлхтний хөгжлийн янз бүрийн үе шатан
дахь хууль эрхзүйн хэм хэмжээний өөрчлөлтүүдийг судлах явцдаа эрдэмтэд
тэдгээрийн хөгжлийн мөчлөгт долгион хэлбэртэй шинж чанарыг гаргаж ирж чадсан.
Сорокин өөрийн нэгэн
бүтээлдээ шинжлэх ухаан, философи, шашны болон
урлагт хямралт үзэгдэл байгааг болон тэдгээрийн үе шатыг үзүүлсэн байдаг. Эдийн засагч Кейнс мөчлөгийн янз бүрийн үе шатанд удирдлагын
аппаратын үйлчлэлийн янз бүрийн арга хэмжээг эдийн засагт хэрэглэх хэрэглээ
болон улс төрийн хүрээнд үүсэх мөчлөгийн үйлчлэлд анхааарлаа хандуулсан. Кейнс
бичихдээ “нийт хэрэглээний өсөлтийн хэмнэл өөрчлөлт нь нэгдүгээрт үйлдвэрлэл
ба ажил эрхлэлтэнд, дараа нь зарцуулалт ба үнэнд нөлөөлдөг. Иймд эдийн засгийн
өсөлтийг урамшуулдаг, түлхэц өгдөг улс төрийн бодлого нь эхлээд өсөлтийг, дараа
нь уналтыг өгдөг бол өсөлтийг хязгаарладаг улс төрийн бодлого нь эсрэг байдаг.”
Мэдээж хэрэг ойрын үед сонгуульд оролцох гэж улс төрчид урамшуулах бодлогыг
сонгодог. Үр дүнд нь улс төр нь үргэлж доорхи томъёогоор илэрхийлдэг. “ Урагшаа
– Зогс – Урагшаа ” гэсэн байдаг.
Америкийн
эрдэмтэн М.Ш.Артур АНУ-ын бүх түүхийг мөчлөгт процессийн дагуу авч үзсэн.
Тэрээр эдийн засаг, улс төр, сэтгэлзүй, нийгмийн мөчлөгүүдийг харилцан үл
хамаарах үзэгдэл болгон салган үзэж дараах баяжуулсан тодорхойлолтыг өгсөн. “Мөчлөгийн
нийгмийн зорилтууд болон хувь хүний сонирхлын хоорондох үндэстний хүчний
хэрэглээний цэгийн үргэлжийн шилжилт гэж тодорхойлъё. Гэвч тодорхойлолт бол
бүрэн тайлбар биш. Яагаад мөчлөг ийм байдлаар явагддаг вэ ? Чухам юу эдгээр
үечилсэн өөрчлөлтүүдийг авчирдаг вэ? Хэрвээ энэ нь үнэхээр мөчлөг мөн юм бол
хариултыг түүний, юуны өмнө дотоод орчинд нь хайх хэрэгтэй. Шинэ мөчлөг бүр нь
өмнөх нөхцлөөс болон түүний угийн зөрчилдөөнөөс урган гарах ёстой бөгөөд
тэдгээрт байж дараагийн эргэлтийн нөхцлийг бүрдүүлж байдаг. Өөрөөр хэлбэл
жинхэнэ мөчлөг нь өөрөө нөхөн үйлдвэрлэгч байх ёстой. Хэрвээ зөвхөн процесс нь
сүйрэлтэй тулгараагүй бол түүнийг гадны хүчин зүйл тодорхойлж чадахгүй.”
Эндээс үзэхэд хөдөлгөөний мөчлөгийн ба долгионы хэлбэр нь эдийн засаг,
социологи, улс төрийн процессийн үндэс нь болдог. Эдгээр нь мөн биологийн,
эмнэлэг, эрүүл мэндийн, кибернетикийн болон бусад техник, байгалийн шинжлэх
ухаанд зонхилдог. Үүнд энэ хандлагын ямарваа нэгэн биет болон үзэгдэл юмсыг
судлахад хандах нийтлэг байдал илэрдэг.
Осиновын
ажил их сонирхолтой ба тэрээр нийгмийн харилцааны процессын тухай нийгмийн
ухааны сонгодог схемийг физикийн ухааны Кирхгофийн хууль дээр үндэслэсэн
цахилгааны схемтэй харьцуулснаар, энэ нь (цахилгаан схем) нөхөн үйлдвэрлэлийн
процессын загварын нэгэн адил байж болохыг баталсан.
Мөчлөгийн ба долгионы ойртох хандлагын нийтлэг
байдлын зарчим нь зарим барууны эрдэмтэдийн судалгаагаар батлагдсан ба энд
төвлөрсөн төлөвлөгөөт /ЗХУ/ системийн макро эдийн засгийн
үзүүлэлтүүдийг судлах явцад мөн ижил төстэй шинж чанартай процессууд байгааг
батлаж чадсан байна. Энэ утгаараа Кондратьевын дэвшүүлсэн эдийн засаг дахь давалгаат
процессын үндэслэлийг баталсан. ЗХУ дахь өсөлтийн явцын үечилсэн хэлбэлзэлийн
тухай номондоо Хатгинс бичихдээ: “Хэдийгээр эсрэг утгатай батлагдаагүй
мэдээлэл байгаа боловч ЗХУ-д үйлдвэрлэлийн өсөлтийн хурдацын үечилсэн хэлбэлзэл
байдаг. Өгөгдсөн төлөвлөгөөт хугацаанд жилийн өсөлтийн хурдац нь дунд үед нь
буюу арай хойхно өсөлт рүү тэмүүлж, дараа нь буурдаг” гэжээ.
Людвиг
фон Мизес
Эдийн засгийн мөчлөгийн тухай Австри онол 1936 он
/Ludwig von Mises. The Austrian Theory of the Trade Cycle. 1936/
Энэхүү нийтлэл анх удаа “La Teorie dite
Autrichienne de Cycle Economigue” нэрээр “Societe Belge d`Etudes et d`Expasion
. 1936. 459464” товхимолд хэвлэгдсэн байна. Орчуулгыг “Austrian Theory of Trade
Cycle. Compiled by Richard M. Ebeling. Ludwig von Mises Institute 1936”.
Баримтлан “Бум, крах и будущее. М, Челябинск: Социум, 2002. стр. 103111.
А.В.Фильчукийн англи орчуулгаар хийв. Эдийн засгийн мөчлөгийн тухай Австри онол 1936 он
/Ludwig von Mises. The Austrian Theory of the Trade Cycle. 1936/
No comments:
Post a Comment